ЭРЭГТЭЙ үнэртэн
Hermès Terre d’Hermès Eau de Toilette нь цитрусын хурц, сэрүүн мэдрэмжийг хуурай модлог, эрдэслэг өнгө аястай хослуулсан, эршүүд, дэгжин, өөртөө итгэлтэй үнэр юм.
Жүрж болон грейпфрутын шинэхэн, үл ялиг гашуун цитрус үнэрээр эхэлж, аажмаар хар перцийн халуун ногоолиг мэдрэмж, цахиур чулууны өвөрмөц эрдэслаг өнгө аясаар баяжина.
Суурь хэсэгтээ хуш модны хуурай, цэвэрхэн модлог үнэрийг ветиверийн шороон, үл ялиг утаалаг мэдрэмжтэй хослуулж, арьсан дээр гүн, эршүүд, байгалийн тансаг байдлыг илэрхийлсэн шлейф үлдээнэ.
Хэт чихэрлэг биш, цэвэрхэн атлаа өвөрмөц, төлөв төвшин, өөртөө итгэлтэй эрчүүдийн хэв маягийг тодотгох үнэр.
⸻
Хэзээ түрхэхэд тохиромжтой вэ?
~ 4 улиралд, ялангуяа хавар, намар
~ Өдөр тутам, ажил хэрэгч уулзалт
~ Албан ёсны арга хэмжээ, дэгжин хэв маягт
Үнэр барилт
~ 6–9 цаг
Цацалтын зөвлөмж
~ 3–5 цацалт
Тархалт
~ Дунд зэрэг
⸻
Гол нотнууд:
• Жүрж
• Грейпфрут
• Хар перц
• Гераниум
• Цахиур чулуу
• Хуш мод
• Ветивер
• Бензоин
• Пачули

Sono
Урьдчилгаагүй, хүүгүй 75 хоногт 1-5 хувааж төлөх