UNISEX үнэртэн
Цитрусын гэрэлтсэн, сэрүүн мэдрэмжийг зөөлөн цэцэгс, дулаан модлог болон тунгалаг амберлаг өнгө аястай хослуулсан тансаг, дэгжин, өөртөө итгэлтэй үнэр юм.
Грейпфрут, бергамот, мандарин жимсний шинэхэн, эрч хүчтэй цитрус үнэрийг цагаан гааны үл ялиг халуун ногоолиг мэдрэмж болон розмариний анхилуун, ногоон өнгө аяс тодруулж, цэвэрхэн, гэрэлтсэн эхлэлийг бүрдүүлнэ.
Үнэр аажмаар уусахад магнолиа цэцгийн зөөлөн, агаарлаг мэдрэмжийг Дамаск сарнайн романтик, тансаг үнэр болон цайвар модны уян зөөлөн өнгө аяс баяжуулна.
Суурь хэсэгтээ Энэтхэг сандал модны кремлэг дулаан мэдрэмжийг ветивер, пачулигийн шороон, модлог өнгө аяс, муск, тунгалаг амбер болон тонка шошны үл ялиг чихэрлэг үнэртэй хослуулж, арьсан дээр цэвэрхэн атлаа гүн, зөөлөн, удаан үргэлжлэх шлейф үлдээнэ.
Сэрүүн атлаа дулаан, хөнгөн атлаа баялаг, өдөр тутмын дэгжин тансаг хэв маягийг илэрхийлэх үнэр.
⸻
Хэзээ түрхэхэд тохиромжтой вэ?
~ 4 улиралд, ялангуяа хавар, зун, намар
~ Өдөр тутам, ажил хэрэгч уулзалт
~ Болзоо, онцгой өдөр, дэгжин хэв маягт
Үнэр барилт
~ Арьсны онцлог, үнэртний найрлагаас хамаарна
Цацалтын зөвлөмж
~ 2–4 цацалт
Тархалт
~ Үнэртний концентрацаас хамаарна
⸻
Гол нотнууд:
• Грейпфрут
• Бергамот
• Мандарин
• Цагаан гаа
• Розмарин
• Магнолиа
• Дамаск сарнай
• Цайвар мод
• Ветивер
• Пачули
• Энэтхэг сандал мод
• Муск
• Тунгалаг амбер
• Тонка шош

Sono
Урьдчилгаагүй, хүүгүй 75 хоногт 1-5 хувааж төлөх