UNISEX үнэртэн
Цитрусын гэрэлтсэн, шинэхэн мэдрэмжийг зөөлөн муск, нунтаглаг болон ногоон модлог өнгө аястай хослуулсан цэвэрхэн, дэгжин, Францын сонгодог тансаг хэв маягийг илэрхийлэх үнэр юм.
Бергамотын сэрүүн, гэрэлтсэн цитрус үнэрийг неролийн зөөлөн, анхилуун цэцэгсийн мэдрэмж тодруулж, нарны гэрэлд гялалзах мэт шинэхэн, цэвэрхэн, хөнгөн эхлэлийг бүрдүүлнэ.Үнэр аажмаар уусахад ветиверийн хуурай, ногоон модлог өнгө аяс тодорч, царс модны хөвдийн шороон, үл ялиг чийглэг мэдрэмжтэй хослон үнэрийг илүү гүн, тэнцвэртэй болгоно.
Суурь хэсэгтээ мускын зөөлөн, нунтаглаг, арьсанд ойрхон мэдрэмж давамгайлж, шинэхэн угаасан цагаан цамц, тансаг даавуу, цэвэрхэн арьсыг санагдуулам дэгжин, даруухан атлаа сэтгэл татам шлейф үлдээнэ.
Хэт чихэрлэг биш, хөнгөн атлаа боловсронгуй, минимал тансаг хэв маяг болон Францын effortless elegance мэдрэмжийг төгс илэрхийлэх үнэр.
⸻
Хэзээ түрхэхэд тохиромжтой вэ?
~ 4 улиралд, ялангуяа хавар, зун
~ Өдөр тутам, оффис, ажил хэрэгч уулзалт
~ Болзоо, дэгжин, минимал хэв маягт
Үнэр барилт
~ 6–10+ цаг
Цацалтын зөвлөмж
~ 3–5 цацалт
Тархалт
~ Зөөлнөөс дунд зэрэг
⸻
Гол нотнууд:
• Бергамот
• Нероли
• Ветивер
• Musk
• Царс модны хөвд

Sono
Урьдчилгаагүй, хүүгүй 75 хоногт 1-5 хувааж төлөх