ЭРЭГТЭЙ үнэртэн
Dior Sauvage Elixir нь халуун ногооны баялаг, хүчтэй мэдрэмжийг анхилуун лаванда, дулаан амбер болон гүн модлог өнгө аястай хослуулсан маш өндөр концентрацитай, эршүүд, тансаг, сэтгэл татам үнэр юм.
Грейпфрутын хурц, сэрүүн цитрус үнэрээр эхэлж, шанцай, задь болон кардамоны халуун ногоолиг, дулаан мэдрэмжтэй хослон хүчтэй, өвөрмөц эхлэлийг бүрдүүлнэ.
Үнэр аажмаар уусахад тусгайлан боловсруулсан лавандагийн цэвэрхэн, анхилуун үнэр тодорч, ванильлаг зөөлөн өнгө аясаар баяжина. Суурь хэсэгтээ амберийн дулаан, баялаг мэдрэмжийг ветивер, пачули болон чихэр өвсний үл ялиг чихэрлэг, гүн модлог үнэртэй хослуулж, арьсан дээр хүчирхэг, тансаг, удаан үргэлжлэх шлейф үлдээнэ.Өтгөн, баялаг атлаа тэнцвэртэй, өөртөө итгэлтэй, хүчирхэг, дэгжин эрчүүдийн хэв маягийг тодотгох үнэ.
⸻
Хэзээ түрхэхэд тохиромжтой вэ?
~ Намар, өвлийн улиралд
~ Оройн арга хэмжээ, болзоо
~ Онцгой өдөр, тансаг хэв маягт
Үнэр барилт
~ 10–14+ цаг
Цацалтын зөвлөмж
~ 1–2 цацалт
Тархалт
~ Маш хүчтэй
⸻
Гол нотнууд:
• Грейпфрут
• Шанцай
• Задь
• Кардамон
• Лаванда
• Амбер
• Чихэр өвс
• Ветивер
• Пачули

Sono
Урьдчилгаагүй, хүүгүй 75 хоногт 1-5 хувааж төлөх