ЭРЭГТЭЙ ҮНЭРТЭН
Bvlgari Man in Black Eau de Parfum нь галын хүчирхэг энерги, нууцлаг сэтгэл татам байдлаас санаа авсан, гүн дулаан, амтлагчид, арьсан болон модлог өнгө аясыг хослуулсан тансаг, эршүүд үнэр юм.
Ром дарсны баялаг, дулаан мэдрэмжийг тобако болон халуун ногооны хурц, амтлагчийн өнгө аясыг тодруулж, арьсны гүн, хүчирхэг үнэрийг ирис цэцгийн зөөлөн, энгэсэглэг мэдрэмж тэнцвэржүүлнэ. Харин тонка шош, гуаяк мод болон бензоины дулаан, үл ялиг чихэрлэг, бальзамлаг суурь нь үнэрийг улам баялаг, дур булаам болгоно.
Дулаан, хүчирхэг атлаа уян зөөлөн, нууцлаг бөгөөд өөртөө итгэлтэй эрэгтэйлэг төрхийг илэрхийлж, амтлагчлаг, арьсан болон модлог, мартагдашгүй сэтгэгдэл үлдээх үнэр.
⸻
Хэзээ түрхэхэд тохиромжтой вэ?
~ Намар, өвлийн улиралд илүү тохиромжтой
~ Оройн арга хэмжээ, болзоо
~ Онцгой өдөр, сонгодог тансаг хэв маягт
Үнэр барилт
~ 7–10+ цаг
Цацалтын зөвлөмж
~ 2–3 цацалт
Тархалт
~ Дундаас хүчтэй
⸻
Гол нотнууд:
• Халуун амьлагчид
• Ром дарс
• Тамхи
• Арьс
• Ирис цэцэг
• Тубероз цэцэг
• Тонка шош
• Гуаяк мод
• Бензоин

Sono
Урьдчилгаагүй, хүүгүй 75 хоногт 1-5 хувааж төлөх