-11%
Хэмнэлт:2,000₮
Эрэгтэй үнэртэн
Халуун дулаан, дур булаам
Орчин үеийн эрэгтэйлэг, тансаг энэ үнэртэн бол домогт Le Male-ийн илүү баялаг, илүү боловсронгуй хувилбар. Хүчтэй атлаа дулаахан, халуун атлаа элегант.
Кардамоны халуун амтлагч нь сэтгэл татам уур амьсгал бүрдүүлж, шууд анхаарал булаана. Зөөлөн ваниль болон ароматик ноотууд нь таны арьсанд дулаахан, тансаг “second skin” мэдрэмжээр уусч мод, амберын гүн дулаан үнэртэй нийлэн хүчтэй, удаан тогтоцтой, өөртөө итгэлтэй аураг бий болгоно.
Энэ бол шөнийн хотын гэрэл дунд эрх чөлөө, өөрийгөө мэдрэх тэр л хүчтэй мэдрэмж.
⸻
Хэзээ түрхэхэд тохиромжтой вэ?
~ Намар, өвлийн сэрүүн өдрүүдэд үнэрийн дулаан, халуухан байдал нь улам хүчтэй нээгддэг
~ Оройн болзоонд, арга хэмжээнд, өдөр тутамдаа илүү тансаг дүр төрх бүрдүүлмээр байвал
Үнэр барилт
~8–10+ цаг
Арьсанд зөөлөн уусч, дулаахан ваниль болон модлог үнэр өдөржин таныг дагана
Цацалтын зөвлөмж
~ 2–5 цацалт
Анхилуун атлаа дарамтгүй, толгой өвтгөхгүй тэнцвэртэй үнэр
Тархалт
~ Дундаас хүчтэй
Анхны 2 цагт мэдэгдэхүйц тархаж, дараа нь sensual, дулаан skin-scent болж үлдэнэ
⸻
Гол нотнууд:
Кардамон
Ваниль
Ароматик ноотууд
Модлог
⸻
✨ Яагаад Le Male Le Parfum?
•Орчин үеийн, тансаг, эрэгтэйлэг vibe
•Намар-өвлийн улиралд төгс дэлгэрдэг signature үнэр
•Болзоо, арга хэмжээ, оффис гээд хаана ч таныг илүү догдлом, өөртөө итгэлтэй харагдуулна
Хэрвээ та дулаахан, тансаг, халуун атлаа элегант үнэр хайж байвал Le Male Le Parfum бол таны сонголт.