UNISEX ҮНЭРТЭН
Jo Malone Wood Sage & Sea Salt Cologne нь Их Британийн далайн эргийн сэрүүн салхи, давстай агаар, байгалийн эрх чөлөөтэй мэдрэмжээс санаа авсан, далайн давсны цэвэрхэн, эрдэслаг өнгө аясыг анхилуун ургамал болон зөөлөн модлог үнэртэй хослуулсан, минимал, дэгжин, тайвшруулам үнэр юм.
Далайн давсны сэрүүн, цэвэрхэн, үл ялиг эрдэслаг мэдрэмжийг амбретта үрийн зөөлөн, мускуслаг өнгө аяс улам тодруулж, далайн эргийн салхийг санагдуулам агаарлаг, байгалийн мэдрэмж төрүүлнэ. Харин сэйж ургамаллаг, модлог, үл ялиг байгалийн өнгө аяс нь үнэрийг илүү гүн, тэнцвэртэй, уян зөөлөн болгоно.
Шинэхэн атлаа хурц биш, давслаг боловч хэт далайн үнэртэй биш, цэвэрхэн, агаарлаг, байгалийн энгийн тансаг байдлыг илэрхийлж, зөөлөн мускуслаг, ургамаллаг, модлог онцгой сэтгэгдэл үлдээх үнэр.
⸻
Хэзээ түрхэхэд тохиромжтой вэ?
~ 4 улиралд тохиромжтой, ялангуяа хавар, зун
~ Өдөр тутам, ажил, оффис
~ Амралт, аялал, далайн эргийн уур амьсгалд
~ Clean, minimalist, quiet luxury хэв маягт
Үнэр барилт
~ 3–6 цаг
Цацалтын зөвлөмж
~ 4–6 цацалт
Тархалт
~ Зөөлнөөс дундаж
⸻
Гол нотнууд:
• Амбретта үр
• Далайн давс
• Сэйж

Sono
Урьдчилгаагүй, хүүгүй 75 хоногт 1-5 хувааж төлөх